Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2021.01.19/
Коронавирусний халдвар авсан эмэгтэйг халдвар аваагүй бага насны хүүхэдтэй нь хамт тусгаарлаад байна гэх мэдээлэл сошиалаар гарсан. Энэ нь хүүхдэд эрсдэл үүсгэхгүй юу гэдгийг сэтгүүлч тодруулахад “Нярай хүүхдийг ээжтэй нь хамт тусгаарлахаас өөр аргагүй байдаг. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан ээжүүдийг нярай хүүхэдтэй нь хамт тусгаарласан хэд хэдэн тохиолдол гарсан. Нярай хүүхэдтэй, хүүхдээ хөхүүлдэг ээжүүдийн хувьд ийм байдал үүсдэг. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрддөг. Одоогийн байдлаар нярай хүүхэдтэйгээ хамт тусгаарлалтад байгаа хүний хувьд ч халдвар хамгааллын дэглэмийг сахиж байгаа.
Гаднын судалгаануудыг авч үзэхэд коронавирусний халдвар авсан ч хүүхдээ хөхүүлж байхыг зөвлөж байгаа. Хөхний сүүгээр халдвар дамжихгүй гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байгаа гэв.