"Өргөө" амаржих газар буюу 1 дүгээр төрөх эмнэлэгт өнөөдөр өглөө амаржсан эхээс PCR шинжилгээгээр коронавирусний халдвар илэрлээ. Түүний нөхрөөс коронавирусний халдвар илэрсэн юм байна. Тиймээс эхнэрээс нь шинжилгээ авахад ийнхүү халдвар илэрчээ.
"Өргөө" амаржих газар эрүүл мэндийн үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа. Гэхдээ эхчүүд болон эмч ажилдыг тасгаас нь гаргалгүйгээр тусгаарлан, шинжилгээ авч эхэлжээ.
Тус эмнэлэг коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гаднаас эргэлт оруулахгүй байсан юм байна.