Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. /2021.01.20, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Үүний 13 нь БГД-ийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны зургаан айлын хүмүүс байна. Тус байрны тохиолдлын дотор ЭХЭМҮТ-ийн эмч халдварт өртсөн.
ЭХЭМҮТ-д өчигдрөөс эхлэн тандалт, судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна. Тухайн эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчид болох 900 гаруй хүн шинжилгээнд орсон. Эдгээрээс 600 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ тандалт үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр Монос оффисстой холбоотойгоор тэнд ажилладаг хүмүүс, засвар хийж байсан хүмүүсийн гэр бүлээс улбаатай, мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал бүртгэгдсэн. Тухайлбал Нэгдрүгээр төрөх эмнэлэгт төрсөн эмэгтэйн гэр бүл нийт таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Нэгдүгээр амаржих газарт тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжлэн явагдаж байна. Тэндр байгаа эхчүүд болон эмнэлгийн ажилчид болох 300 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй.
Мөн БЗД-ийн Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой зургаан хүнээс халдвар илэрлээ. Бусад нь гэр бүлийн тохиолдол байна. Үүнд АТГ-ын нэг ажилтан байгаа. Энэ хүний гэр бүлийн хүн нь мөн коронавирус илэрсэн байна. Үргэлжлүүлэн тандах ажиллагаа явагдаж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ