Баянгол дүүрэгт нэг орцны 13 хүнээс халдвар бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 13318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны 13 иргэнээс халдвар илэрсэн. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэнд ажилладаг зарим хүний дунд Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмч байна. Тухайн газарт халдварын голомт үүссэн тул хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тэнд 900 гаруй ажилтан ажилладаг. Эхний байдлаар тэдний 600 ажилтнаас шинжилгээ авсан, халдвар илрээгүй. Одоогоор ажиглах, тусгаарлах үйл ажиллагаа хийгдэж байна" гэлээ. 

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан 38 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ. 

Top