ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР: Хариуцлагагүй алдаа гаргасанд гүнээ уучлал хүсэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Нийслэлийн Өргөө амаржих газраас өчигдөр үүссэн асуудалтай холбогдуулан хүлцэл өгсөнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Коронавирусын (COVID-19) халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд амаржих газрын хамт олны зүгээс нярай биетэй эх, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн өртөмхий эрсдэлт бүлгийн үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж, халдвар хамгааллын дэглэмийг журам зааврын дагуу чанд сахин эх нярайн эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна.
 
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болох гэр бүлийн хүнээс яаралтай шинжилгээ авах үүргийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу ПГУ шинжилгээ авахад тухайн өглөө төрсөн ээжид коронавирусын (COVID-19) халдвар илэрч батлагдсан. Иймээс ХӨСҮТ-өөс өгсөн зааврын дагуу амаржих газарт хөл хорио тогтоож тандалт судалгаа хийх, тусгаарлах арга хэмжээг яаралтай авч эхлэхийн зэрэгцээ эх нярайн биеийн байдал ХӨСҮТ рүү тээвэрлэхэд харшлах зүйл байгаагүй учир тус төвийн багт эх нярайг хүлээлгэн өгсөн.
 
Тухайн өдөр манай амаржих газарт төрсөн болон төрөх гэж хэвтэж байгаа 180 жирэмсэн ээж, эх нярайн хамт хэвтэн үйлчлүүлж байсан тул тэдгээрийн аюулгүй байдлыг хангахын тулд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулалтад орж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байх энэ хугацаанд эх баригч яарч тэвдэн бусад ээж нараас яаралтай тусгаарлан шилжүүлэх үүднээс ХӨСҮТ-ийн тандалтын албаныханд эхийг хүлээлгэн өгөхдөө хариуцлагагүй алдаа гаргасанд төрсөн эх, нярай, түүний гэр бүлийхнээс Өргөө амаржих газрын хамт олон гүнээ уучлал хүсэж байна.
 
Жирэмсэн эх, төрсөн ээжийн сэтгэл зүйн байдал маш тогтворгүй байдгийн зэрэгцээ батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбоотой эхчүүдийг тусгаарлаж, эмнэлэг бүхэлдээ бэлэн байдалд шилжиж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хавьтагчийг илрүүлэх, цааш тархаахгүй байх асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн ХӨСҮТ-ийн тандалтын албатай хамтран ажиллаж байхдаа төрсөн эхэд хайхрамжгүй хандаж ийм алдаа гаргасандаа хүлцэл өчиж, Амаржих газрын бие бүрэлдэхүүн бид цаашид улам анхаарч хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.
 
НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юу(202.179.25.246) 2021 оны 01 сарын 21

Бүх дэг журмыг ягштал баримтлан ажиллаж байтал гэнэт ийм асуудлыг нэг эх баригч хийчихсэн байсан гэв үү? Энэ байгууллагад тэр эх баригчаас бусад нь ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг санагдлаа. Яаралтай шалгалт оруулж бүх зүйлийг нарийвчлан шалга. Бүртгэл тооцоо төсвийн зарцуулалты нь сайн үз.

0  |  0
Чим(66.181.161.25) 2021 оны 01 сарын 20

Танайх хариуцлага хүлээгээчэээ

0  |  0
Чингэсийн үр сад (66.181.161.12) 2021 оны 01 сарын 20

Юун сүртэй новшнууд вэ. 5хан алхам тэгээд машинд суучихна. АНуусын хулгайчууд битгий улс төржүүлээд бай. Монгол эх бол өвлийн хүйтэнд ч хаана ч төрдөг.

0  |  0
Ээж(66.181.185.102) 2021 оны 01 сарын 20

Саяхан 1-төрхөд төрсөн. Хоол нь гэж хоригдлын хоолноос дор тал аяга шавхруу шахуу махгүй усан шөл. Чадалтай бүлтэй ч яахав хоолоо зөөлгөөд иднэ чадалгүй бүл муутхайнь өлсөнө өлдөнө ядрана стерссдэнэ хөхөнд нь сүү орохгүй олон хоновол ч хэцүү л юм бна лээ. Одоо хөл хорио тогтоохоор олон эхчүүд хэцүүдэх байх даа бүр.

0  |  1
zochin (192.82.71.210) 2021 оны 01 сарын 20

tanaih zail tegehuu muu mongonii shunaltai huurnuud coronagaar uheerei

0  |  1
Зочин(203.91.118.150) 2021 оны 01 сарын 20

Зүгээр дулаан хувцсыг нь өмсүүлээд гаргахад л болох байсан биз дээ. Заавал нүцгэн шалдан толгой нүцгэн шахуу хөөж грагасанд нь дургүй хүрээд байгаа юм.

0  |  0
Баатар (109.89.151.254) 2021 оны 01 сарын 20

Эмнэлэгийн даргыг бух удирдлагуудтай нь хариуцлага тооцож ажлаас хэлж ахин эруул мэндийн салбарт ажиллуулахгуйгээр эрхийг нь хас. Хэдий болтол монгол хун ухсэн нохойн гелег шиг байх гээв. Тахал эхэлсэнээс хойш жилийн хугацаанд эмнэлэгууд дээр гарвал тусгаарлах байр бэлдээгуй ямар ч зохион байгуулалтгуй байсан ЭМЯ махны ченж сайдтайгаа огцрох ч багадна. Муруй содбаатар галч хурандаа ууганбаяр мэтийн амьтас огцох ёстой

1  |  1
Иргэн(103.26.195.22) 2021 оны 01 сарын 20

Бусад эхчүүдэд халдвар тараахгүйн үүднээс шуурхай арга хэмжээ байх, мэдээж ар гэрээс нь хувцасыг нь оруулах боломжгүй байх, тухайн байгууллага дээр ч тийм байгаагүй байх тийм нөхцөлд ажиллаж байгаа 119.40.98.177 той санал нэг байна.

0  |  0
зочин(59.153.112.198) 2021 оны 01 сарын 20

Та нар аргагүй дээ харин бүрэн хамгаалах хувцастай ХӨСҮТ-ийн ажилчдын яах аргагүй буруу шүү

0  |  0
Bataa(119.40.98.177) 2021 оны 01 сарын 20

Уг нь том алдаа Гэхдээ бид бие биенээ уучилж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

1  |  3
Top