COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө

2021 оны 01 сарын 20

АЧАА ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГАД:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Ажлын байрыг өдөрт тогтмол цэвэрлэх

• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Агаар сэлгэлт хийх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ачаа, тээшийг зайтай байрлуулах

• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАНД:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх

• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

• Гаднах сав, баглаа, боодлыг хаях

• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.9) 2021 оны 01 сарын 20

Сансар-1 дэлгүүр илүү үнээр бараагаа бичиж байнаь Үйлчлүүлэгчид талоноо дэлгүүр дотроо сайн харж шалгаж авмаар юм байна. БЗД иргэн Б.Сарантуяа

0  |  0
БЗД-ийн Сансар -1 (192.82.69.9) 2021 оны 01 сарын 20

Сансар -1 дэлгүүрийн үйлчилгээний талаар гомдолтой байна. Өнөөдөр би энэ дэлгүүрээс 13.00 цагт 47.183 төгрөгийн бараа худалдаж аваад гэртээ ирээд талоноо үзтэл 750 төгрөгний хар перец 2 ш-ийг авсныг 4750 төг-өөр нийт 9500 төг гэж бичсэн байв. Энэ талаар мэдэгдэхээр 77557755 утас руу бараг 20 удаа залгасан боловч утсаа дуудаад байхад таслаад байв, БЗДийн энэ салбарын 77055959 утас руу бараг 10 удаа залгав, бас л утсаа авдаггүй, Сансар супермаркет гэсэн сайт-ын санал гомдол, холбоо барих хэсэг рүү бичихээр ”алдаатай сайт гэж заагаад хүлээж авдаггүй, аргаа ядаад 19001950 руу утасдаж байж 88020382

0  |  0
Top