"Өргөө" амаржих газарт амаржсан эхийг дөнгөж төрсөн нярайн хамт ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа нимгэн халаад, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргасан үйл явдал өчигдөр болж, олныг цочирдолд оруулсан.
Үүнийг эсэргүүцсэн, хариуцлага шаардсан иргэд өнөөдөр нийслэл хотын төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Уг асуудалтай холбогдуулан шат шатны ажил хариуцсан албан тушаалтан, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлээд байсан. Тэгвэл яг одоо Ерөнхий сайдын хурал Төрийн ордонд болж байна.
Уг хурлаар хэнд, ямар хариуцлага тооцох талаар хэлэлцэж байгаа бөгөөд цаашид яаралтай авах арга хэмжээг мөн зөвлөлдж байгаа юм байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
ПОП ХҮРЭЛСҮГ 17 цагт МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ ГЭЖ ХУДЛАА ХУЦАХ ХЭРЭГ ЮУ БАЙНА БЭ????
Ер нь өөрөө огцрох хэрэгтэй дээ. Дахиад л нэг ЖДҮ-чин шуналтай ойрын хүнээ томилно. Нөгөөх нь дахиад л өмнө цөм идэж эхлэх биз
У.Хүрэлсүхээ тойрон хүрээлсэн томилгоонууд чинь бараг бүгд авилагчид, луйварчид, ЖДҮЧИД, албан тушаал зардаг ацнууд байна.