Төрөөд хэдхэн цаг болж байсан эмэгтэй коронавирусний халдвар авсан нь өчигдөр батлагдаж, ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг халад, углааштай гадагш авч гарсан нь олон нийтийн дургүйг хүргэсэн билээ.
Хүн бүр сошиал хаягаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлж, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж давалгаалсан бол энэхүү давалгаа нь өнөөдөр жагсаал болж хувирсан. Уг жагсаалд нүцгэн, халадтай оролцож буй иргэд цөөнгүй бий.
Тэд УОК-ын гишүүдийг хариуцлага хүлээтэл энэхүү жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд дөнгөж сая /2021.01.20/ 19:00 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дөнгөж сая захирамж гаргаж, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн. "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланг хариуцлага хүлээлгэн ажлаас нь чөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Сарангэрэл сайд намаа санхүүжүүлж сайдын сэнтийд суусан гээ биз дээ. Өмнө зурагтаар гарахаас өөр юу хийсэн юм түүний алдааг одоогийн сайд үүрэх ёсгүй шударга бай.
ЗӨВӨӨ ГЭХДЭЭ ЯГ ТЭР АЖЛЫГ ГАРДАН ХИЙСЭН ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫГ ХАЛААЧЭЭ ТЭД НАР ЯАХЫН БЭЭ, ЯГ ҮНЭНДЭЭ МЭДЭЭГҮЙ ШАХАМ БАЙЖ БАЙГААД ХАЛАГДСАН ДАРГА НАРЫГ ХАЛААД ЭНЭ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХҮҮ? ЯГ ТЭР ГАРДАН АВЧ ЯВСАН ЭМЧ НАРЫН НЭР УС ЗУРАГ ХӨРӨГТЭЙН ЗАРЛА, АЖЛААС НЬ ХАЛ.. МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЕД ЖИГШИХ БОЛНО..
Одоо Сумъяабазарыг хэн чөлөөлөх юм бол доо. Бас засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж удирдлагыг эх орончид гартаа авмаар юм даа
Халдвартын даргыг яагаад халахгуй байгаа юм вэ, ногоо рекетчинээс нь авсан уу??????
зөв, даанч сайдаараа туг тахичихлаа даа
Зөв .
odoo nyamhuu gedeg ergvv dagziig hooj yavuulbal taarna
эмя ны сайд сайн байсан шүү нямхүү тэргүүтэй бугнуудыг зайлуулах гээд барсангүй дээ
Тухайн өдрийн эмч, сувилагч үүрэг өгсөн бусад бүх хүмүүст хариуцлага тооц. Яасан хүн чанаргүй хүмүүс байдгийн