Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. /2021.01.19, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 12.940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Энэ нь БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны орцны есөн хүн байна. Мөн нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна. Хоёр нь "Монос"-той холбоотой гэр бүлийн хавьтал, бусад нь өмнөх тохиолдлуудын хавьтал болох тусгаарлалтад байсан хүмүүс байна.
Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цаг 13 эдгэрч, эмнэлгээс гарлаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТ