"Монос" эмийн сангийн голомтоос ХОЁР ТОХИОЛДОЛ нэмж бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 12940 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний 15 нь гэр бүлийн, орцны ойрын хавьтал байна. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны орцны есөн хүн байна. "Монос" эмийн сангаас улбаатай голомтын гэр бүлийн хоёр хүн байна. Бусад нь батлагдсан тохиолдлын хавьтлаас илэрлээ. Бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 1584 тохиолдол бүртгэгдээд байна. Биеийн байдал нь маш хүнд хоёр, хүнд долоон хүн байна" гэх мэдээллийг өглөө. 

Top