Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө. /2021.01.21/
Монгол Улс коронавирусний эрсдэлээс сэргийлж, тэмцээд бүтэн жил болж байгаа хэрнээ одоо хүртэл паникаас гараагүй хэвээрээ байгааг сэтгүүлч хөндөн асуулаа. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн төлөөллүүд хэлэхдээ Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ ийм урт удаан хугацаанд цар тахалтай нүүр тулж байна. Дэлхийн хэмжээнд уг цар тахлаар нас барагсдын тоо 2 сая гаруй боллоо. Коронавирус цар тахлаас үүдсэн паник, стресс дэлхий нийтийн дунд байсан хэвээрээ байна. Нийгэмд, иргэдийн дунд, эрүүл мэндийн салбарт ч байгаа. Цар тахлын үеийн сэтгэл хямралын хам шинжүүд дэлхий дахинд байгаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбар өөрийн боломжоороо ажиллаж байгаа. Бусад салбаруудтайгаа хамтран хичээн ажиллаж, халдварыг оруулж ирүүлэлгүй 10 сар болж чадсан. Дэлхийн аль нэг улсад бүртгэгдсэн вирус манайд орж ирэхгүй гэж ямар ч мэргэжилтэн дуугарч чадахгүй байх” гэхчлэн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Алдсан л бол өмнө нь 10 сар, 10 хоног, 10 цаг хамгаалсан нь ямар ч ач холбогдолгүй асуудал ш дээ. Алдчихаад одоо гоншгонох хэрэггүй арчаагүй новшнуудаа.
” ПАНИК ” гэдэг үгээ энэ бичигч тайлбарлаж чадах болов уу ? ИНГЭЖ ГАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХ ХЭРЭГҮЙ ШҮҮ ДЭЭ....САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ / ҮГЭЭР / БИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....