ШУУД: 8 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. /2021.01.22, 11:00 цаг/


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 15.546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн эмч байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна.

Сүүлийн 24 цагт аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тохиолдол 1089 боллоо. Батлагдсан тохиолдлоос одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 483 хүн эмчлэгдэж байна. Үүнээс маш хүнд 2, хүн 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 хүн байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top