Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.01.22/
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн болон салбар лабораториудад нийт 15.546 хүнд шилжилгээ нийснээс 8 хүнд халдвар илэрчээ. Үүнээс нэг нь ХӨСҮТ-ийн эмч, долоо нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн байна.
Улсын хэмжээнд кластер хэлбэрээр бүртгэгдсэн голомтуудын нийт тохиолдол 1089 болсон. Батлагдсан тохиолдлуудаас өнөөдрийн байдлаар 483 хүн эмчилгээ хийлгэж байна. Улсын хэмжээнд нийт 1592 тохиолдол бүртгэгдсэнээс 1097 эдгэрээд байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.