ЭМЯ: Сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч, гэртээ гарлаа

2021 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. /2021.01.22, 11:00 цаг/


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 15.546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн эмч байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна.

Сүүлийн 24 цагт аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тохиолдол 1089 боллоо. Батлагдсан тохиолдлоос одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 483 хүн эмчлэгдэж байна. Үүнээс маш хүнд 2, хүн 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 хүн байна.

Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1592 болсон. Үүнээс 1097 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч, гэртээ гарсан.

ХӨСҮТ-д 180 хүн, Цэргийн төв эмнэлэгт 94 хүн тус тус эмчлэгдэж байна. ХУД-ийн 300 ортой 204 хүн ажиглалт тандалтад байна. Мөн Нэгдүгээр төв эмнэлэгт өвчилсний дараах 5 хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, гурав нь хүндэвтэр, архаг хууч өвчтэй хүмүүс байна.

Сүүлийн үед батлагдсан тохиолдол болох эмчилгээнд байгаа хүмүүсийн ойрын хавьтал 1189 хүн хяналтад байна. Мөн 4465 хоёрдогч хавьтал байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top