“Хас” банкны таван ажилтныг тусгаарлажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.01.22/

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн коронавирусний найман  тохиолдлын долоо  нь өмнө нь бүртгэгдсэн голомтуудын хавьтлууд гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Тэгвэл шинээр батлагдсан тохиолдлуудын  ойрын хавьтал болсон хүмүүс “Хас” банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг нь тогтоогдсон.

Тиймээс “Хас” банкны таван хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны салбар дахь тандалт судалгааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хоёрдогч хавьтлууд бүртгэгдсэн учраас хяналт, шинжилгээ авсан гэв.

Top