ЭМЯ: ЧД-ийн ЗДТГ-ын ажилчид хоёрдогч хавьтал болсон

2021 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө /2021.01.22, 11:00 цаг/


ЧД-ийн ЗДТГ-т ойрын хавьтлал болсон хүн байгаа учраас тус газрын хүмүүсийг хоёрдогч хавьтлаар бүртгэж, шинжилгээ, хяналт тандалтад хамрагдсан.

Мөн “Хас” банкны таван хүнийг тусгаарласан. "Худалдаа хөгжлийн банк"-ны салбар дахь тандалт судалгааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Одоогоор хамгийн идэвхтэй явж байгаа голомт бол БГД-ийн 12-р хорооны 19-р байр байгаа бөгөөд 20-д тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад орцны хүмүүст тандалт хийх ажил үргэлжилж байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 15.546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн эмч байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна.

Сүүлийн 24 цагт аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тохиолдол 1089 боллоо. Батлагдсан тохиолдлоос одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 483 хүн эмчлэгдэж байна. Үүнээс маш хүнд 2, хүн 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 хүн байна.

Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1592 болсон. Үүнээс 1097 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч, гэртээ гарсан.

Top