Улаанбаатарт батлагдсан 19 тохиолдлын 5 нь “Монос”-ын голомттой холбоотой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллий хийж байна. /2021.01.23/

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн болон салбар лабораториудад нийт 15.071 хүнд шинжилгээ  хийснээс 19 хүнд халдвар  илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Анхан болон давтан шинжилгээгээр  эдгээр тохиолдлууд батлагджээ. Үүнээс, “Монос”-ын голомттой холбоотой 5, “Хас” банкны  1, бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлуудын гэр бүлийн хүмүүс байна гэв.

Top