ХӨСҮТ: Коронавирусаар өвчилсөн 1125 хүн эдгэрлээ

2021 оны 01 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. /2021.01.23, 11:00 цаг/


Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1611 байна. Үүнээс 1125 хүн буюу 70.1 хувийг нь эмчилж эдгээсэн байна.

Одоогоор 473 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний бие маш хүнд, хүнд 5, хүндэвтэр 53, хөнгөн 414 хүн байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 15.071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. "Монос"-той холбоотой 5, Хас банктай холбоотой 1, ЧД, СХД, БЗД-ийн гэр бүлийн хавьтал болсон хүмүүст коронавирус илэрсэн байна.Ингээд Улаанбаатар хотын батлагдсан тохиолдол 782 боллоо. 24 цагийн хугацаанд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт кластер өвчлөлийн голомтод 1108 тохиолдол байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top