ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ: Халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илрээд байна.

Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр бүртгэгдсэн 16 тохиолдлын тухайд өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн хоёр, гурав дахь давтан шинжилгээнээс болон БЗД-ийн 2-р хорооны 4, 5, 8-р хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна. Мөн Эрүүл мэндийн яамны нэг ажилтан халдварт өртсөн. Эрүүл мэндийн яамны ажилтнууд болох 128 хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар халдвар илрээгүй ба 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ. Сүүлийн тохиолдлуудаас БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 2-р хорооны голомтын өвчлөл идэвхжилтэй байна. Эдгээр голомтоос 11 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрлээ. Тухайн хүн батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байсан" гэсэн мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр мөн “Нийслэл хотод хэн ч, хэзээ ч халдварт өртөх эрсдэл өндөр байна. Өчигдөр салбар хоорондын байгууллагууд хуралдаж, коронавирусний эрдлийн үнэлгээ хийсэн. Нийслэл хотод халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Цар тахлын вирус учраас бидний хэн нь ч халдварт өртсөнөө мэдэхгүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн балархай хэлбэрээр өвчлөөд явж байж болохоор байна. Өмнө нь өвчилсөн хүмүүс хавьтлаа нуух, мартаж санах асуудлууд байгаа нь өндөр эрсдэл үүсгэж байна” гэдгийг анхааруулсан. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1643 болж, эдгээрийн 1169 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 461 хүн эмчлүүлж байна. 

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын тухайд хөнгөн 412, хүндэвтэр 44, хүнд 4, маш хүнд 1 хүн байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.22.64) 2021 оны 01 сарын 25

ӨВЧИН ИХДЭХ ТУСАМ ХОРИОГОО СУЛРУУЛААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ БОЛ. АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ҮЛДЭЛ ГЭХ ҮҮ. ХӨӨРХИЙ АМБАСЭЛМА ГУАЙ ГАНЦААРАА ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ. НЯМХҮҮГ ХУСААД ХАЯСАН. ОДОО НЭГ МЭДЭХЭД 32 МЯНГА ХҮРЭХ БАЙХДАА. ЯМАР ХУВЬ ЗАЯАТАЙ БАЙНА. ЕР НЬ ЭНЭ ВИРУС ЧИНЬ МУУ ЗҮЙЛИЙГ ЭЛЧИЛЖ ӨГЧ БАЙНА ШҮҮ.

1  |  0
ЗОЧИН(66.181.161.27) 2021 оны 01 сарын 25

АРД ТҮМНЭЭ АЙЛГАХ ТАКТИК БАРИАД БАЙГАА ЮМ УУ , ИД ХАЛДВАР ТАРХААД ИРЭНГҮҮТ ХАЯЧИХДАГ ....\n

0  |  0
Top