Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 23-наас эхлэн номын сан болон номын худалдаа, бүх төрлийн барааны худалдааны газрууд, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ өдрөөс мөн Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг нээсэн байна. Ингэхдээ дэн буудал буюу "MOTEL"-оос бусад зочид буудлыг нээх нь зүйтэй гэж үзжээ.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөж байна. Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг Онцгой комиссоос анхааруулж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )