Коронавирусний ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ Онцгой комисст танилцуулахаар болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Нийслэлийн хүн амын дунд коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 20 дахь шатны үнэлгээг цахимаар зохион байгууллаа.

Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг УОК-ын Шуурхай штаб, НОК, ОБЕГ, ЗТХЯ ЦЕГ, ТЕГ, НОБГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, ДЭМБ зэрэг 11 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.

Үнэлгээг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top