"Саруул тэнгэр-2" хотхонд ХЯЗГААРЛАЛТ тогтоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороон дахь "Саруул тэнгэр-2" хотхоны 103-р байрны 2 дугаар орцонд "Ковид-19" эерэг тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа.

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай ПСР шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top