Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас худалдаа үйлчилгээний газруудыг нээсэн билээ.
Энэ нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй тул иргэн бүр хариуцлагатай байхыг анхааруулсан. Гэвч "Алтжин бөмбөгөр"-өөр халдвартай иргэн үйлчлүүлсэн гэх мэдээлэл цацагдсан тул тус төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл тайлбар өглөө.
Тэрбээр "Одоогийн байдлаар манай төвөөр халдвартай хүн үйлчлүүлсэн тохиолдол гараагүй. Манайх 530 гаруй түрээслэгчтэй, бүх хүний шинжилгээ сөрөг гарсан. Нэгдүгээр сарын 24-нөөс эхлээд Чингэлтэй дүүргийн онцгой байдал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Чингэлтэй дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний газраас бүрэлдэхүүн гараад, эрсдэлийн үнэлгээ хийхээр ажиллаж байгаа. Томоохон худалдааны төвийг нээснээс хойш эрдэлийн үнэлгээ хийгдэж байна. Өмнө нь манайх хаагдаагүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байхад “Бөмбөгөр” худалдааны төвд байрлах “Голомт” банкны салбараас халдвар бүртгэгдсэн гэдэг худал мэдээлэл цацагдаж байсан. Ямар ч халдвар бүртгэгдээгүй, бид өөрсдөө ажлын байрандаа байна. Түрээслэгчид бараагаа бүтээгээд, ариутгал халдваргүйжүүлэлт хийх хүнийг хүлээгээд сууж байна. Гадаа хаалган дээр халуун хэмжиж, бүртгэл хөтлөөд оруулахаар үүдэнд тодорхой хэмжээний ачаалал үүсч байгаа. Өөр асуудал байхгүй” гэдэг тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Хэзээдээ шинжилгээ авчихав түрээслэгчид нь шинжилгээ өгсөн гэж нэг юм яриагүй шүү
Yu shaagd bgn ve tim ym bhgui\n
хэтэрхий эрт нээсэн юм.