Наркологийн төв эмнэлгээс хоёр тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өчигдөр нийт 12703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүн дотор гэр бүлийн таван хүн, Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол, СБД-ийн 1,5 хорооны орон сууцанд халдвар гарсантай холбоотой голомтын өргөжүүлсэн тандалт хийхэд хоёр хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байсан нийтийн автобусны зорчигдоос Ховд аймгийн Дарви суманд тандалт хийхэд хоёр зорчигчоос халдвар илэрсэн.

Нийслэлд бүртгэгдсэн тохиолдол 836, улсын хэмжээнд 1667, үүнээс 1236 хүн эдгэрсэн. Өчигдөр 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.115.189) 2021 оны 01 сарын 27

Архины хамааралтай хүмүүс бол корона вирус тээх, халдаах нэг голомт мөн шүү

0  |  0
Matilda (154.66.132.133) 2021 оны 01 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  0
Top