-Дахин хөл хорьё-
Улиг болтол бичиж байна даа, ковидын цар тахлын талаар. Гэсэн ч дахин нэг нуршихгүй бол болохгүй нь. Засгийн газар нь огцорч Ерөнхий сайд, Улсын онцгой комиссын дарга Шадар сайд, Эрүүл мэндийн сайдгүй бид ковидтой тэмцэж байна. Цар тахлын үед Их хурлын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй зарим гишүүд Сүхийн талбайдаа сүгсэлзлээ. Ашгүй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд боллоо. Одоо Шадар сайд, Эрүүл мэндийн сайдаа яаравчлан ажилд нь томилох байлгүй. Өнгөрсөн хэд хоногт ковидын цар тахлын хэд хэдэн голомт шинээр бүртгэгдэж, “босоо” Ганбаагийн популист өлсгөлөнд очсон хоёр иргэн ковидын халдвартай иргэний нэгдүгээр хавьтал болох нь тогтоогдож бас л бужигнуулаад авлаа. Нийтийн байранд амьдардаг есөн иргэн, үсчинд орж үсээ засуулсан гэр бүлийн гурав гээд цааш үргэлжилнэ. Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдээс шинэ халдварууд илэрсэн мэдээлэл батлагдсан зэргээс үзвэл бид талд бэлчиж буй адуу малаасаа ялгаа огт алга. Дур зоргоор нь жаахан сул тавьчихад нэг өдрийн дотор манай иргэд нийслэлийг бүтэн тойрч, 21 аймагтаа ч эрсдэл дагуулан очиж мэдэхээр байгаа юм.
Сайн, муу хэлүүлсэн ч Улсын онцгой комиссын хөл хорионы дэглэм үр дүнтэй байж, иргэдийг айдаст бага автуулж байж. Эдийн засаг, иргэдийн амьдрал ахуй хүндэрч байсан ч эрүүл мэндийнхээ төлөө эцэж цуцалтгүй зүтгэсээр байх учиртай юм, уг нь. Онц дэглэмийн үе ч гэсэн ажил хийж байгаа хүнд алдаа, оноо аль аль нь байлгүй л яахав. Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар “Өргөө” амаржих газарт амаржсан эх хүүхдийн хувцсыг өмсгөж ХӨСҮТ рүү явуулаагүйн төлөө огцорсон. Огцорсон ч гэж дээ, Засгийн газартайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж байна гэдгээ мэдэгдсэн. Нэг талаасаа хариуцлага хүлээж байгаа сайн жишиг тогтож байгаа боловч нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн цар тахалд хориг тавьж чадахгүй.
Хамгийн ойрын найдлага бол Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаараа ажиллаж, Цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгээ ахалснаараа ахлан дуусгаж вакцинаа яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Ч.Хүрэлбаатар удахгүй вакцин орж ирнэ. Бэлтгэл байдлаа хангасан талаараа дурдсан байна лээ. Гэхдээ вакцин орж иртэл ковидын тархалтыг бүрэн алдчихалгүй байх нь Улсын онцгой комиссын хамгийн ойрын ажил байх учиртай. Вакцин иртэл бид амиа тээх ганц боломж байгаа нь хөл хориог дахин тогтоох явдал юм. Хэдий өрхийн амьжиргаа эрс муудаж байгаа ч эрүүл баймаар байвал үүнээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Манайхан гадны орнуудын жишээ дурдан хөл нийлүүлэн ажиллаж хөдөлмөрлөхгүй бол болохгүй гэж байгаа л даа. Тэр нь ч зөв. Гэхдээ цар тахлаа барьж чадахааргүй алдчихвал ковид биднийг өршөөхгүй. Халдварын тоо нэмэгдэх тусам иргэдийн бухимдал, айдас асар хүчтэй нэмэгдэх болно.
Тиймээс вакцинаас үл хамаарах өөрсдийн чадах боломжоо ашиглан дахин хөл хориог тогтоохгүй бол нүүдэлчин монголчууд айл хэсэх нь зогсохгүй. Удахгүй цагаан сар болно. Монгол Улсын Засгийн газраас сар шинийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан ч хэсэг бүлгээрээ нэгнийдээ цуглан бууз, банш хийхээс эхлээд золгуут үргэлжилж таарна. Япончууд шиг хариуцлагатай байж чадахгүйгээс хойш хөл л хорихгүй бол цар тахлыг нам дарна гэдэг огт худлаа. Хөл хорьж чадсанаар ядаж л тархалтад хяналт тавих боломж бүрдэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй байгааг онцолж байгаа.
Английн Оксфордын их сургуулийн “COVID-19” мэдээллийн сангийн мэдээлснээр, бүх түвшний сургууль, ажил, аялал, хөдөлгөөний хязгаарлалтыг 0-100 хүртэлх оноогоор жагсааж үр дүнг танилцуулсан юм. 2020 оны арванхоёрдугаар сарын дунд үед Африкийн цөөн орнуудад 10-20 хувийн, бусад орнуудад 40-100 хувьтай хөл хориог хэрэгжүүлсэн байна гэдэг судалгааг хийсэн байдаг. Харин манай иргэд дэлхий нийтээр хөл хориог сулруулж байхад бид дотооддоо чангаллаа гэдэг. Монгол Улс дэлхийн 200 гаруй улсын нэг хэдий ч эдийн засгийн өсөлт, эрүүл мэндийн салбарын хөгжил, хангалж, хүрэлцээгээрээ бид аль хэмжээнд яваагаа бид тооцох учиртай. Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгч болохгүйн тулд дотоодын тооцоо судалгаан дээр тулгуурласан дүнд итгэхээс өөр арга алга. Харин эрх бүхий байгууллагууд нь дата мэдээллээ иргэдээс огт нууц болохгүй. Ковидын халдвараар өвчилсөн иргэд ямар эмчилгээ хийж байгаа нь ч өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа юм. Ингэж бүх зүйл нууц байгаад байвал халдвар авсан иргэд өөрсдийгөө нуухаас өөр аргагүй болж байна.
Эцэст нь хөл хорилны дэглэмээ дахин үргэлжлүүлэхгүй бол хэд хэдээрээ хэлхэлдэн дэлгүүр, захуудаар явах монгол зан биднийг орхихгүй. Бид өмд авах гэж дэлгүүр орсон бол зөвхөн өмдөө аваад гардаггүй. Дэлгүүрийг бүтэн байтугай бүх зүйлийг тойрч, барьж, өмсөж үзэж байгаад өмдөө авч гардаг. Ийм нөхцөлд цар тахлыг тогтоон барина гэдэг дэндүү өрөөсгөл болно.
Хөл хорионы дэглэм сулруулахыг зарлахтай зэрэгцэн бид гэр гэрээсээ гарч танил, найз нөхдийнх рүүгээ уулгалан очсон нь олон. Хөл хорионы дэглэм суларч байгаа ч ковидын цар тахал үргэлж дэргэд байгаа хэдгийг хэлээд ч тусыг эс олсон. Бид ийм л хэнэггүй, тоомжиргүй ард түмэн. Харин өвдөж, хавдахаараа улс тэгсэнгүй, ингэсэнгүй гэж гомдоллодог ард түмэн. Дахин хэлэхэд ковид биднийг өршөөхгүй. Гэр гэртээ байж, дэглэмээ баримталж чадахгүй байгаагаас хойш дахин хөл хорио тогтоохгүй бол вакцин орж ирэхээс өмнө улсаараа халдвар авах нь байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Зүгээр л Нарантуул захыг л хэд хоног хаачихад л болмоор юм. Бусад газар бол гайгүйшдээ.
Зүгээр нэг муу ханиад л юм байна лээшдээ. Ковидоос биш хөл хорионоос болж хичнээн хүн амиа алдав даа. Ханиадыг худлаа дэвэргэж төсвөөс мөнгө шаах гэсэн балиар юмаа болиочээ.
Хөл хориог эсэргүүцэгчид дэндүү тэнэг юм уу эсвэл үхсэн ч хамаагүй гэж боддог юм уу ковид бол тохуу тоглоом хийх зүйл биш хэрэв алдчихвал өндөр хагжилтэй гэх рнууд үгээ хэлж үсээүгтээж бгааг харж бга биз дээ амьд бвал арга нь олдоно гэж үг бий монгочууд төрийн хамгаалалтанд тарвалзаж бна гадаадад хүмүүс өөрийгээ хамгаалж бга
Сүүлийн 30 жил Америкийн бууны нохой АН-ын залуучууд Монголыг минь самарсаан, самарсаан. Одоо үргэлжлүүлээд Америкийн бууны нохой МАН-ын залуучууд Монголыг самрах юм байна л даа. Монголчууд мөн ч аз заяагүй ард түмэн юм даа.\n\n
Харвардад сурсан гэх Элбэгдорж яг ингэж 30 жил уран цэцэн донгодсонсон. Одоо мөн л Харвардад сурсан гэх Оюун-Эрдэнэ гэгч мөн л яг Элбэгдорж шиг уран гоё донгодоод эхэллээ. Монголчууд мөн ч аз заяагүй ард түмэн юмаа.
1945 онд хүртэл Англичүүд дэлхийн улс орнуудын тал хувийг нь колончилж байсан бөгөөд колони орны удирдагч нар нь Англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэж ярьдаг байсан. гэдэг. Оюун-Эрдэнэ англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэв .Монгол орон Англи, Америчуудын колони орон болсон нь тодорхой боллоо
Энэ хорих хэрэгтэй гээд бичээд байгаа хүн бидэнд хэдэн төгрөг явуул даа ..ам бүл 4
Orosiin saituud end tend engiin hymyys hoorondoo yariltsaj uurt tohioldsnoo bichij bga setgegdelyydiig zunduu l unshaad hetsyy sanagdsaan. Oir toirniihoo,hamt ajlagsad geed niit17 hynee aldsaan ged bichsen bhiig harlaa.zarim ni ch medeegyi hungun tusmaa gaihaad,zarim ni aimar bsn geel,zarim ni edgeed olon sar bolson hernee odoog hyrtel mash yadrangui suliddag heveeree bas dotor erhtnyydiih ni ali neg ni asuudaltai bolson geed ih l yum unshlaa.zarim ni itgehgyi bna geed l busdiigaa doromjilj shoolood l .
Amraa boloh gej dee ,nuguu talaar udur shunugyi ajilj bgaanuud ni il gargahgyi l bga bolovch yamar hetsyy hynd bgaag uur deeree jahan ch bolov bodoj yzee ch?!hyanaltgyi olnooroo uvduud yheh ni yheed ehelvel yag yu bolohiig bodooch?!hyn hych byh zyil ni dutmag mnai uls ch yzeegyi yumaa yzej amaa barih vii?!edgeed garah olon baivch yhej yregdeh ni ih l olon bh bolov uu??tanii ger byl uvchin emgeggyi,eryyl saruul zaluu hymyys hymyystei bol bas ch gej yahav.ailgah daramtlah geheesee ilyy olon talaas ni bodoosoi.
Хотгор шанагын хулгайч Хүрэлбаатарыг Сангийн сайдаас зайлуулна гэдэг бага ч гэсэн амжилт шүү.
Хүмүүсийн дунд нэгэнт тархчихсан бусад орнууд шиг халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад ажилаа хийе тартагтаа туллаа эрүүл мэндийн яам өөрсдийн амраа бодохоо боль\n
Одоо болно ш дээ ажил төрлөө хийж амьдрахгүй бол болохоо болилоо хэцүүдэж байна өр зээл хэцүүдлээ дэглэмээ сайн барьж ажилаа хийе
Вакцин ч найдвартай биш!!! Хамгийн шилдэг арга гэртээ л бай, маскаа зүү, гараа угаа, зай барь. Өөрсдөө ухамсараараа гэртээ байж чадахгүй гадуур дэлгүүр хоршоо зах зэжлээр бэлчээд байх юм, ингэж байсанд хөл хорио тогтоо, дураараа дургих дуртай хэнэггүй нь дэндсэн нөхдүүд олонтой юм чинь хүчээр ч болов гэрт нь суулга.