ШУУРХАЙ: 25 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 01 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.01.28)

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Эдгээр нь өмнөх батларгдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтаас хийсэн шинжилгээ, мөн БЗД-ийн наймдугаар хорооны "Х апартмент"-д өвчлөлр гарсантай холбоотойгоор 120 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрсэн.

"Х апартмент"-ын СӨХ-ын ажилчдын шинжилгээнд буюу нэг орцны нэг дороос коронавирус илэрсэн байна.

Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Нео микс пиццаны газартай холбоотой, тэнд ажилладаг хүмүүсээс шинжилгээ авахад гурван хүнээс коронавирус илэрлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 
Top