Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.01.28)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх батларгдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтаас хийсэн шинжилгээ, мөн БЗД-ийн наймдугаар хорооны "Х апартмент"-д өвчлөл гарсантай холбоотойгоор 120 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрсэн. "Х апартмент"-ын СӨХ-ын ажилчдын шинжилгээнд буюу нэг орцны нэг дороос коронавирус илэрсэн байна.
Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Нео микс пиццаны газартай холбоотой, тэнд ажилладаг хүмүүсээс шинжилгээ авахад гурван хүнээс коронавирус илэрлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ