Сүүлийн 24 цагт коронвирусээр өвчилсөн найман хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1692 болсон. Үүнээс одоогоор 1244 хүн эдгэрээд байна.
Эмчлэгдэж байгаа 435 хүн байгаагаас маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 хүн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх батларгдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтаас хийсэн шинжилгээ, мөн БЗД-ийн наймдугаар хорооны "Х апартмент"-д өвчлөлр гарсантай холбоотойгоор 120 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрсэн. "Х апартмент"-ын СӨХ-ын ажилчдын шинжилгээнд буюу нэг орцны нэг дороос коронавирус илэрсэн байна.
Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Нео микс пиццаны газартай холбоотой, тэнд ажилладаг хүмүүсээс шинжилгээ авахад гурван хүнээс коронавирус илэрлээ.
Мөн Улаанбаатараас Дархан-Уул аймагт хүнсний тээвэрлэлт хийж байсан жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хүн энэ сарын 23-нд УБ-т PCR шинжилгээ хийлгээд Дархан-Уул аймагт очиж, 27-ны өглөө пост дээр хийсэн тест эерэг гарч Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборторид шинжилгээ авахад вирус батлагдсан. Тухайн жолоочийн Улаанбаатарт авчирч тусгаарлан эмчилж байна. Хавьтлын эх уурхай нь Улаанбаатар хот учраас энэ бол УБ хотын өвчлөлд бүртгэгдэж явна.
Сэтгэгдэл ( 0 )