БЗД-ийн 67-р байрнаас сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа. 

Tухайн байрны оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Тиймээс тус байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, хамтран ажиллахыг хүсэе! 

БЗД-ийн Онцгой комисс

Top