Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.01.29, 11:00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1203 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 59 хүн эдгэрч гэртээ гарсан. Мөн ХӨСҮТ-өөс 22 хүн, цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувь эдгэрч, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1710, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 76,2 хувийг эмчлэн эдгэрүүлсэн байна. Одоогоор 394 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 хүн эмчлэгдэж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )