ХӨСҮТ: "Peace Village", "Цэлмүүн тауэр"-т халдвар батлагдаж, иргэдэд шинжилгээ хийж байна

2021 оны 01 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.01.29, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

Сүүлийн батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод сүүлийн 4 хоногт идэвхтэй үргэлжилж байгаа голомт бол БЗД-ийн 8-р хорооны "X апартмент" байна. Тэнд хийсэн өргөжүүлсэн тандалтаар 560 хүнд хийсэн үүнээс 8 хүн халдварт өртсөн байна. Мөн Наркологийн төвтэй холбоотой голомт идэхтэй байна. Энд хоёр хүн өвчилсөн. Хоёр хүний гэр бүл, найз нөхөд гээд 7 хүнээс коронавирус илэрсэн.

Мөн Микс пиццанд ажилладаг хүн өвчилсөн учраас тэдний өргөжүүлсэн тандалтаар нийтдээ 6 хүн өвчлөөд байна. Мөн БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомт үргэлжилж, тэдний хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ойрын хавьтлын хоёрдогч хавьтал албан байгууллагуудын хүмүүст шинжилгээ хийж байгаа. Тухайлбал "X апартмент"-д гарсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал NTV телевизэд ажилладаг учраас тэнд ажилладаг 94 хүнээс шинжилгээ авч, шинжилгээг үргэлжлүүлж байна.

Мөн The Bull ресторанд хоёрдогч хавьтал байсан учраас 40 хүнийг шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан.

ХУД-ийн 11-р хотхонд Peace Village хотхонд 209-р байранд коронавирусний халдвар гарсан учраас 80 хүний шинжилгээ авч, шинжилгээг үргэлжлүүлж байна.

СБД-ийн 9-р хороо, "Цэлмүүн тауэр"-т халдвар гарсан учраас 119 хүнд шинжилгээ хийж, шинжилгээг үргэлжлүүлж байна.

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталд 1163 хүн, хоёрдогч хавьтал 7220 хүн байна.

 

Top