Ойрын хавьталтай холбоотой телевизийн ажилчдыг шинжилгээнд хамруулж байна

2021 оны 01 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.01.29, 11:00 цаг) Энэ үеэр коронавируст халдвар батлагдсан тохиолдлынйрын хавьталтай холбоотой телевизийн ажилчдыг шинжилгээнд хамруулж байгаа талаар мэдээллээ.


Мэдээллээр: Сүүлийн батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод сүүлийн 4 хоногт идэвхтэй үргэлжилж байгаа голомт бол БЗД-ийн 8-р хорооны "X апартмент" байна. Тэнд хийсэн өргөжүүлсэн тандалтаар 560 хүнд хийсэн үүнээс 8 хүн халдварт өртсөн байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ойрын хавьтлын хоёрдогч хавьтал албан байгууллагуудын хүмүүст шинжилгээ хийж байгаа. Тухайлбал "X апартмент"-д гарсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал NTV телевизэд ажилладаг учраас тэнд ажилладаг 94 хүнээс шинжилгээ авч, шинжилгээг үргэлжлүүлж байна" гэв.

 

Top