СЭЛЭНГЭ: Түргэвчилсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа

2021 оны 01 сарын 29

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Онцгой комисс Улаанбаатар хотоос очиж, гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдээсээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

Эхний ээлжинд хамрагдсан 45 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Тус сумын Онцгой комисс түргэвчилсэн оношлуурын нөөцийг хангалттай бэлдсэн гэлээ.

Top