ХӨСҮТ: 37 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.01.31, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирус илэрлээ. Үүний нэг нь эмнэлгийн ажилтан байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Эдгээр нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжиллгээ, болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын хавьтлрын шинжилгээнүүдш, мөн цэгээр очиж шинжилгээ өгсөн хүмүүс байна.

Улаанбаатар хотод нийтдээ 945 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1271 тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-өөс 22 хүн клиникийн хувьд эдгэрч ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Мөн ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 12 хүн эдгэрч гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1779 байна. Үүнээс 1333 хүн буюу 75 хувь нь эдгэрсэн.

Эмчлэгдэж байгаа 433 хүнээс маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 65, хөнгөн 366 хүн байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top