Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.01.31, 11:00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Коронавируст халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өвчлөгсөд, хавьтлын тоо нэмэгдэж бйна. Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдэж, цар хүрээ тэлэгдэх хандлагатай болж ирлээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс хойш нийтдээ 28 голомт үүсч, хариу арга хэмжээ авч ажилласан. Үүнээс 9 нь маш том голомт байсан ч хүрээ хязгаар нь тогтоогдож хумигдсан.
Одоогоор 7 голомт идэвхжил нь буурсан ч цөөн тохиолдлууд гарч байна. 2021 оны нэгдүгээр сарын 25-аас хойш үүссэн 13 голомт идэвхтэй үргэлжилж байна. Тухайлбал тохижилт үйлчилгээний үйлчилгээтэй холбоотой голомтоос нийт 20 хүн өвчилж, идэвхтэй үргэлжилж байна.
"Х апартмент"-ын СӨХ-тэй холбоотой голомт идэвхтэй үргэлжилж 11 хүн өвчлөөд байна.
"GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомт маш идэвхтэй үргэлжилж байна. Эндээс сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол батлагдлаа.
Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн өвчлөөд байна.
Гэр бүлийн БЗД-ийн 26-р хороо, БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 5-р хорооны 6-р байрны голомтууд идэвхтэй үргэлжилж, нийт бүртгэгдсэн тохиолдол 40 гараад байна.
"Микс пицца"-тай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж 15 тохиолдол бүргэгдсэн байна.
Хүүхдийн амрамжийн газарт голомт идэвхжиж байна. Энд гурван багш, хоёр хүүхэд өвдсөн. Зургаан хүүхэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан байгаа.