Улаанбаатараас Дорноговь аймагт очсон нэг иргэнээс коронвирус илэрсэн

2021 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.01.31, 11:00 цаг) мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирус илэрсэн. Эдгээр нь бүгд Улааанбаатарт бүртгэлтэй гэх мэдээллийг өгсөн. Энэ үеэр Улаанбаатараас Дорноговь аймагт очсон нэг иргэнээс коронвирус илэрсэн талаар дараах мэдээллийг өглөө.

Мэдээллээр "Дорноговь аймагт зам, барилгын ажлаар очсон 12 хүнийг аймаг руу орох пост дээрээ зогсоож, түргэвчилсэн тестээр нэг хүн эерэг гарсан. Үүнийг онош баталгаажуулах шинжилгээ хийхэд коронавирусний халдвар батлагдсан. Энэ хүн бол пост дээр байсан учраас цаашаа хүмүүстэй уулзаагүй. Тухайн өвчитныг Улаанбаатарт авчиран эмчилж байна. Энэ нь Улаанбаатарын өвчлөлд бүртгэгдэнэ. Хамт явсан болон хавьтал болсон 20 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгдээс коронавирус илрээгүй байна" гэв.

Top