Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.02.01, 11:00 цаг)
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байрны хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ.
Ойрын хавьтал болсон хүмүүсийн хоёрдогч хавьтал нь ойрын хавьтал болж хавьтлуудын тоо үсэрч нэмэгдэж байна.
Хоёрдахь хавьтлын ойрын хавьтлын шинжилгээг хийх явцад СХД-ийн 21-р хороололд ажилладаг хүн өвчилсөн. Түүний хавьтлын шинжилгээнээс найман хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд Улаанбаатарт шинэ голомт нэмэгдэж байна. Идэвхтэй голомтуудад СХД-ийн 21-р хорооллын худалдааны төвийн голомт нэмэгдэж байна.
Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1306 тохиолдол бүртгэгдсэн. 410 тохиолдол зөөвөрлөгдсөн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ