Улаанбаатарт коронавирусний халдварын эрсдэл өндөртэй 10 голомт байна

2021 оны 02 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.01, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байрны хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Ойрын хавьтал болсон хүмүүсийн хоёрдогч хавьтал нь ойрын хавьтал болж хавьтлуудын тоо үсэрч нэмэгдэж байна.

Хоёр дахь хавьтлын ойрын хавьтлын шинжилгээг хийх явцад СХД-ийн 21-р хороололд ажилладаг хүн өвчилсөн. Түүний хавьтлын шинжилгээнээс найман хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд Улаанбаатарт шинэ голомт нэмэгдэж байна. Идэвхтэй голомтуудад СХД-ийн 21-р хорооллын худалдааны төвийн голомт гдэж байна.

Улаанбаатарт идэвхтэй байгаа голомт:

-БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"-ын СӨХ

-"GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомт,

-Гутлын цех,

-Микс пиццатай холбоотой голомт,

-Наркологийн эмнэлэгтэй холбоотой,

-Монос оффистой холбоотой,

-Асрамжийн газартай холбоотой голомт

-Гэр бүлийн БЗД-ийн 5-р хорооны 6-р байр,

-СХД,

-БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомтуудад халдвар идэвхтэй үргэлжилж байна.

 

 

Top