ШУУД: 18 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 02 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.02.02, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Дотоодын халдварын тохиолдолд 17 нэмж бүртгэгдсэнээр дотоодын халдварын тохиолдол 1323 боллоо. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1832 байна.

Шинээр 13 тохиолдол эдгэрч гарснаар эдгэрсэн хүний тоо 1384 болсон. Одоогоор эмчлэгдэж байгаа 448 хүн байна. Харин нас барсан дөрвөн хүн байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top