Хэн ч халдвар авсан байх магадлалтай учир үсний найр, төрсөн өдөр зэрэгт БҮҮ ОЧ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 18 тохиолдол нэмж батлагдлаа гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдрийн мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр халдвар хэрхэн дамжиж буйг энгийн байдлаар иргэдэд тайлбарлан өгөв. Халдвар авсан нэг хүн 1-3, цаашлаад 7-8 хүнийг халдварлуулж байгаа. Энэ байдлаар халдвар тархсаар тухайн нэг хүнээс эхэлсэн халдварын тархалт хориод хоногийн дотор хэдэн зуун хүнийг халдварлуулах тооцоо гарч байгаа.

Жишээ нь, халдвар авснаа мэдээгүй  Дорж өвөө үсний найранд очоогүй бол хэчнээн хүнийг халдвараас сэргийлж болохыг дараах зургаар харууллаа.

Бусад хүний тухайд ч ялгаагүй гадуур гарахаа багасгаж, шаардлагагүй алхам хийхгүй байснаар халдварын тархалтыг нэмэхгүй байхад хувь нэмрээ оруулах боломжтойг тэрбээр онцоллоо. Иргэн бүр өөрөөсөө хамаарах арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэм сахиснаар  тархалтын эрсдэлийг бууруулах боломж байгаа гэв.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боль(139.5.216.88) 2021 оны 02 сарын 02

Энэ сэтгуулч нэртэй малуудыг яах вэ. Усний найр гэж юуг хэлээд байна.Даахины найр бол зун,намар хийдгийн . За

0  |  0
Zochin(202.126.90.43) 2021 оны 02 сарын 02

Harin tiin. Uchigdur 11 tsagiin medeenees hoish 31 tohioldol iletsen geed bsan.ter edgertsen um u.yagaad medeellehgvi bna ve

0  |  0
Монгол(202.179.26.3) 2021 оны 02 сарын 02

Тоёоко зочид буудалд тусгаарлагдаад халдвар авсан 31 тахал тээгч биетүүдийг яагаад тооноос хасаа вэ?

0  |  0
Top