А.Амбасэлмаа: Дөрвөн иргэний хоёр нь эмчлүүлж байхдаа, хоёр нь эдгэрч гараад нас барсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.02/ 11:00 цагийн ээлжит мэдээллээр халдвар авсан дөрвөн иргэн нас барсан талаар хэлсэн билээ. 

Тэгвэл ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Монгол Улсад халдвар дотооддоо бүртгэгдсэн цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл халдвар авсан дөрвөн тохиолдол нас барсан. Хоёр нь халдвар аваад эдгэрснийхээ дараа нас барсан. Хоёулаа архаг, хууч өвчтэй иргэд байсан. Зүрх судасны дутагдалтай, хэм нь алдагддаг хүмүүс байсан юм. Харин хоёр тохиолдол нь халдвар авсан нь батлагдаж, эмчлэгдэж байхдаа нас барсан. Бас л архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Нийт халдвараас өвчилсөн үедээ хоёр, өвчлөөд эдгэрсэн үедээ хоёр хүн нас бараад байна" гэх тайлбарыг дөнгөж сая хэвлэлийнхэнд өглөө. 

Top