Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналаа Улсын Онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн.
Улмаар Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас эхлэн хуралдаж байна.
Тус хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох талаарх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, сар шинийн өдрүүдэд хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс хөл хорио тогтоох гэж буй бөгөөд ингэхдээ хэсэгчилсэн байдлаар тогтоохоор төлөвлөж байгаа ажээ.
Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж буй бөгөөд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэн, саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
Харин Засгийн газар маргаашийн ээлжит хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх юм.
Нийслэлд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрч, дотоодын халдварын тохиолдол 1,323 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 5 )
1 саяыг өгвөл юмны үнэ тэнгэрт хадаад тогтчихно, баахан согтуучууд дэлхэнэ дээ.\nХүүхэд бүрт сар бүр 100 мянгыг өгч байна, түлээ нүүрс үнэгүй, халаалт дулаан, тог цахилгаан үнэгүй, халуун хүйтэн цэвэр ус үнэгүй, бохир усыг үнэгүй зайлуулаад өгч байна, хог хаягдлыг хаяад өгч байна, шаардлагатай айл өрхөд хүнсний талон хангалттай өгч байна, одоо өөр яалгая гэхэв дээ, нэмж юм нэхэхээр нүүр улайх юм даа
Hesegchleh estoi utaggyi yr dyngyi teneg shiidver blno shyy!oligtoihon zorigtoihon shiidver gargaach!!!2iin hoorond hedhen honog hesegchilnee gegengyyt teriig zurchuud teneed yavah orkuud zavaaraad avaad l garna ,oilgomjtoi.shaardlagatai hymyysee yavuulaad busad ni gargahgyi!gyitsee!
yun hesegchileh we .sonin yum yarih yum vr dvnd hvreh arga zamaa hai l daa.1sogtuuruulah undaag hori gradus zaagaad ch bolow owchin namjital darhan bolood l bna arhigvigeer.2baahan QRKod taraaj mashinuudad taraahaa boli baiguulgaas ni ajilchidiin too mashini dugaar ajiltanii nersee oorsodoo gargaj og terend ni bas hyazgaar hii neg eeljind teden hvn gardag yaraltai ved ted nemegdeh gh metchilen hvnsee gert oir delgvvrees awah yawh hvn biyiin baitsaalttai baih geh zereg juram vilchileh ni zow tegehgvi bol zah delgvvr ni dvvren zam dvvrenQR kodtoi mashin iim zambaraa hol horioni hereg bhgvi harin
1.000.000 төгрөг өгөөч ээ ард түмэн чинь мөнгөгүй туйлдаж байна ш дээ
наад малнууд чинь та наоыг дуурайгаад золгоно гээд солиорцгоож байна