Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас эхлэн хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.
Эрүүл мэндийн яамнаас УОК-т өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал хүргүүлээд байсан. Харин УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан байна. Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарсан нь хуралдааны үеэр дэмжигдсэн бөгөөд маргааш эцэслэн шийдэх аж.
Мөн нийслэлд хэсэгчилсэн хөл хорио үр дүнгүй тул бүхэлд нь хөл хорио тогтоох нь зөв гэж үзсэн байна. Учир нь, сар шинийн өдрүүдэд хөл хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй, ингэснээр ахмад настнууд, суурь өвчинтэй иргэдийг эрсдэлд оруулах магадлал өндөр гэж дүгнэж буй юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 19 голомт идэвхтэй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 9 голомтыг дарсан. Энэ нь нийт голомтын 70 хувь нь эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдвар нэмэгдэж буй өнөөгийн байдлаас харахад гуравдугаар сарын 7 гэхэд шинээр 4500 халдвар нэмэгдэх тооцоолол гарчээ. Хэрэв ингэвэл эмнэлгийн ачаалал 2000-аар нэмэгдэж, ихээхэн хүндрэл үүсэх юм. Тиймээс өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяраар хөл хориог нийслэлд бүхэлд нь тогтоож, эрсдлийг бууруулах, цар тахлыг хяналтгүй дэгдэхээс сэргийлэх шаардлагатай гэж үзэж буй аж. Мөн нийслэлийн өрх бүрээс PCR шинжилгээ авах, аж ахуйн нэгжүүдийг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын стандартуудаа шинэчлэх зэрэг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа юм байна.
Уг саналтай холбогдох тооцоо төлөвлөлтүүдийг гарган, маргааш хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
Дашрамд дурдахад, БНХАУ өнгөрөгч онд Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэсний улмаас халдварын тархалтыг алдаж, хяналтаас гарч байсан удаатай. Мөн Европын орнууд, АНУ-д ч баяр ёслолтой холбоотой гарсан тархалт өндөр байгаа учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж УОК үзэж буй аж.
Сэтгэгдэл ( 77 )
Ёстой зөв хот хөдөөгүй бүгдийг нь хатуу хорио тавих нь зөв шүү дээ.
өрх иргэддээ дэмжлэг үзүүлэхгүй гээд амь аргацаалж хэдхэн хоног хорьж сунжирсан байдлаар эрсдэл нь үргэлжилсээр байгаад юу л болох болой....
Болиочээ . Алийн болгон ингэж хорьж тамлах вэ .
Dorvitoihon shiidver gargaachee
Юун 10-20 хурдан чангатгаачээ хорихгүй л бол замбараагаа алдах нь
ТАРЖ Л БАЙГ ...
Өө хөөрхий ямар ч ялгаа алга даа. Иргэдийнх нь амьдрал 10 өдрөөр санхүү эдийн засгийн хүндхэн байдалд орж улмаар улсынх нь амьдрал 10 хоногоор ухрах нь л дээ. Содбаатар сайд уг нь их зөв шийд гаргаж тухайлсан бүсэд л хатуу хөл хорио тогтоож арга хэмжээ авна гэж байсан юмсан. Үнэхээр хэрэг алга аа. Хөл хорио тогтоох тоолонд иргэдэд учирч байгаа эдийн засгийн хүндрэл, эрсдлийг хэн хариуцах вэ гэдэг асуултанд иргэд хариулт нэхэх зүй ёсны хэрэгцээ шаардлага гарч байна шүү. Түүнд нь тооцоотой, үндэслэлтэй тайлбар заавал өгөөрэй дээ. Эсвээс наадах чинь нэг л олиггүй байна...
Хүмүүс цагаан сардаа бэлдэж мөн их бужигнаж байнаа. Өвчингүй байвал дараа золгож болох байлгүйдээ. Хөл хориогоо тавьсан чиг тавимаар байх юм даа
Хорьсон нь дээр шүү. Цагаан сар гэртээ ёслоно гээд байхад тоосон ч шинжгүй эхнэр хүүхдээ дагуулаад навсайгаад хэсээд явдаг хүмүүс зөндөө шүү. Хөөгөөд гаргах хэцүү дайлж цайлаад бужигнуулаад байх хэцүү байдалд оруулдаг шүү.
zow shdee owchin iim aimaar gazar awj bhad heseg horihgvi bol suuldee buur owchnoo diilhee baina
Юун 10 бэ аль болох хурдан хориогоо тогтоогоочээ\n
10 arai oroitoj bnaa hurdan horiogoo ehluuleechee garch bgaa too arai denduu ihseed bn da
Өдөрт 30,40 гарах боллоо.Вакцин орж иртэл 1000.0 төгрөгийг нь өгөөд тэг зогсолт хий.Тэгэж л тархалтыг дорвитой шийдвэр гаргаж байж хумьж чадна ш дээ. Цувуу урвуугаар хөл хорио тогтоосоор байгаад бараг 1 жил хөл хориотой байлаа.Тууштай шийдвэр гаргах хэрэгтэй.Эргэж буцсан шийдвэр гаргасаар ямар ч үр дүнгүй ард иргэдээ мөлхүүлчихлээ
Өдөрт 30,40 гарах боллоо.Вакцин орж иртэл 1000.0 төгрөгийг нь өгөөд тэг зогсолт хий.Тэгэж л тархалтыг дорвитой шийдвэр гаргаж байж хумьж чадна ш дээ. Цувуу урвуугаар хөл хорио тогтоосоор байгаад бараг 1 жил хөл хориотой байлаа.Тууштай шийдвэр гаргах хэрэгтэй.Эргэж буцсан шийдвэр гаргасаар ямар ч үр дүнгүй ард иргэдээ мөлхүүлчихлээ
Юун цагаан сар таминь
Танхимын сургалт яав ч болохгүй шүү.
Зун болоод халаад ирвэл өвчин намжих байлгүй дээ .Халуунд тэсэхгүй гээд байгаа биздээ
Бөөнөөр цуглах ямарч тохиолдол байж болохгүй гээд байгаа ш дээ\n\n
Бага насны хүүхэд,хөгшид хамгийн их эрсдэлтэй гэдэг нь дэлхий даяар нотлогдоод байхад вакцин хурдан оруулж ирээчэээ
Tgwel zvgeer l 10xonog teg zogsoltoo l xiisn n deershdee xatuu xol xorio gecheed xvmvvs gaduur dvvren l ywj bdgshd
Хүүхдээ сургууль,цэцэрлэгт явуулах толгой нь эргэсэн хүн байхгүй байхаа.Хамгийн их тархалтын үед ямар ч хамгаалалт вакцин гараагүй байхад!!!
Вакцин хийх хүртэл сургууль,цэцэрлэгтээ ажиллуулахгүй бгаа чээ. Хаврын улиралд коронагаас гадна халдварт өвчин их дэгддэг улирал шүү.Эрүүл л байвал бүх зүйл болно шүү дээ
Юун 10 бэ.6 наас эхлэх хэрэгтэй
Oron nutgiin humuusee gargawal sain baina. Hodoo ajillaar yawaad hotod orj ireed gatssan humuus baina shuu dee
Хөл хориог илүү чанга байдлаар зохион байгуулах хэрэгтэй байна. тэгж байж халдварыг дарж авна
Хувь хүний ухамсар
Бүх юм байр байранддаа байх ёстой. Оффшорын мөнгө монголдоо ирж байх ёстой газраа байрших ёстой. Лабораторит зохиосон вирус тэр Ухань даа байх ёстой. Орон нутаг, хөдөөний иргэд/оркууд/ хөдөө нутагтаа өвчин зовлонгүй амьдрах ёстой. Монголд засаглаад байгаа коммунистууд коммунист намтайгаа тэр коммунизмруугаа тонилох ёстой хойд Солонгос ч юм уу африкийн социалист бүтээн байгуулалт байна ш дээ. Хуйвалддаг, гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүд Итали, Оросын гэмт бүлэглэлтэй очиж нэглэх нь зөв. Байр байршлаа буруу эзэосэн байна. Байрандаа очицгоо тонилцгоо. Миний Монголоос зайлцгаа.
1o honog hol horio togtooj bga bol togtooson shig togtooldoo shuud teg zogsolt hiigeed halvaruudaa humij awaldaa ingeed sunjiraad l bna shde
Манайхан хөл хориог үр дүнгүй гэж бодоод байгаа хүмүүс арай өрөөсгөл харж байгаа шүү. Вирусыг устгах гэж биш мянган хүнд тархах тархалтыг зуун хүн болтол бууруулж байгаа шүү. Өвдөж үзээгүй хүиүүс айхгүй байх шиг байна.
Тэд нарын ярьсанаар бол их л бэлдсэндээ уг нь... гэхдээ одоо эргээд хархад яг юунд бэлдсэнийг нь бодоод олохгүй юм
Анх дэлхий даяаараа корона тусаж бхад л манай хэдэн малнууд бэлдээд л бгаа гээд баахан хандив тусламж аваад бсан одоо тэр бэлтгэл ажил бас баахан хандив мөнгө нь ч хаана бгаан бүү мэд. Өвчний эсрэг тэмцэхэд бэлдээд бгаөн бх гэсэн чинь өвчнөөр далимдуулж идэх гэж бэлдээд бсан юм бна л даа. Хэцүү цаг үед ч зөвхөн өөрийгөө бодсон ийм хүмүүсээр удирдуулсаар бвал бид хөгжил ярьж мөрөөдөж л суух бх
Solior ene 5 aas togtoo sar shiniin umnu geed uhtelee bujignaj hesne biz 2 sariig duustal hul horio togtooh heregtei
Урьд нь хөл хориод л бүх юм сайхан болно гэсэн хаа байна . \nЭнэ ард олон ямар ч хүлцэнгүй дуулгавартай эрх чөлөөгөө хасуулж доромжлуулдаг юм бэ дээ .
Нэгмөсөн вирусээ дуустал тэр хатуу хөл хориогоо хийвэл таарна . \nХүмүүсийг хоривол бүх юм сайхан болох юм бол . \nБаяр наадам , цуглаан цэнгээнийг хуулиар хоригло . \nТэртээ тэргүй амьдрал зогссон байна .
хөл хорио тогтоох нь зөв л дөө гэхдээ оронтой нутгийн иргэдээ гаргах болуу
Орон нутгийн иргэдийг гарнах талаар юу ярихгүй юмаа тэд гэр орондоо харих хүсэлтэй байна үүний талаар тодорхой мэдээлэл өгөөчээ УОКоооо??????????
Ийм үед хөл хорио тогтоох нь зөв гэж үзэж бна. Ядаж цагаан сараар хөл хориотой гадуур гарахгүй бж, ойрын хавьтлуудаа бүрэн шинжихэд нэмэр болох бх. Тэгэхгүй бол ойрын хавьтагч нар чинь вирустэй гэж мэдэхгүй бас нэг хавьтагч үүсгээд бна шүү дээ
Орон нутгийн иргэдээ гаргахгүй юмуу
Bayr esloloor hol horio togtooh ni zuw \n\n
Ингэж хориод хэзээ ч үр дүнд хүрэхгүй.Эрдэмтэн нэртэй хэдэн чадваргүй,нэр хүнд хөөцөлдсөн хэдэн хүнээс болж Хувиараа ажил хөдөлмөр хийдэг таксичин, гагнуурчин,хүргэлт , цэвэрлэгээ болон бусад материаллаг үйлдвэрлэл явуулдаг залуус л хохирч байна.Хөл хориог эрхэм зорилгоо болгож байгаа бол МАН баяртай. Короног сөрж ялах болхоос өвдөг сөгдөөд яалахгүй шүү.
Зөв. Хугацаа нь арай л богино байна
Хорио тогтоосон нь дээрээ, бүр ихсвэл ёстой дуусна.
zub zub bayar temdeglej busdad haldaahaa bolih heregtei
Shuud shiidej boldoggvi yum u dandaa dutuu hural hiij bh yum ajiltai bolj haragdah geed bdag yum bhdaa 1 shiidberiig 2-3 udaa huraldaj bj shiidber gargah yum ergej butsahgvigeer zob l shiidber gargaasai
Тээврийн хэрэгслийг нөгөө балай кодоор явуулах байхдаа
yoatoi t1 sanal bna 5 naas 16 honog horih heregte
Зев энэ евчинг бага шиг хохиролтойгоор л дуусгацгаая эруул байвал бух зуйл болно доо
Зөв2 цагаан сар яахав өвчин зовлонгүй эрүүл саруул л байвал болоо \nЭнэ шийдвэр хамгийн зөв оновчтой шийдвэр байлаа. Хорио цээрийн дэглэмтэй байх хугацаандаа PCR шинжилгээндээ албан ёсоор бүхнийг хамруулаад авбал болох нь тэр БАЯРЛАЛАА АМЖИЛТ ХҮСЬЕ
2.6naas hol horio togtooson ni deer bhda dohood ireheer hvmvvs gaduur bvr ih yvna
Энэ жил цагаан сар хийхгүй, золголт байхгүй гээд шууд хатуу захирамж гаргачихаач ээ. Зарим хүмүүс айл бууз банш цагаан сарын болв гээд бэлдээд байгаа сурагтай
Зайлшгүй шаардлагтай цагдаа, түргэн, онцгой, ус дулаан, ЦЭХ ний машинуудаа явуулаад бусдыг нь нам хаа. Хүнсээ оройн цагаар 22 цагаас түгээх хэрэгтэй . Ингээд 8 хоног гэрээс нь гаргахгүй байхад л вирус байхгүй болно доо бараг...
Нөгөө 13 байгууллага бол ажиллах байхдаа?\n
zuv
10 оройтох байхаа. Маш чанга байхгүй л бол энэ хүмүүс хэцүү шүү. Худлаа үнэн яриад л хулгайн замаар их явдаг шүү. Уг нь нилээн чанга хориод л голомтоо хумиад авчих юмсан
Манайхан өөрсдийнхөө сайнд халдвар тусахгүй бна гэж бодож бна энэ бол маш буруу бидний төлөө сайн муугаарай хэлүүлэн байж ажиллаж байгаа ЭМЯ ,эмнэлгийн эмч ажилчидын ажилын бүтээл шүү эд нар эрт илүүлж ,тусгаарлаж ажилсаны хүчинд бид эрүүл халдваргүй явж бна .Одоо ингээд ихдээд дийлэхээ боливол Ухань шиг гудамжинд ухаан алдаж унахгүй гэсэн баталгаа байхгүй гадаад орнууд шиг олон хүнээ алдахад хүрнэ .Тийм болохоор эртхэн арга хэмжээ аваарай .Шинэ засгийн газар ,УОК ыг хурдан арга хэмжээ авах байх гэсэн чинь маш удаан ажиллаж бна
zob
Гэхдээ бөөнд нь хорихгүй бол хүнс алиллавал хүмүүс явж л таараа...тэгүл юун дарж авах ялгаагүй л болох байх дархан шиг л тэр чмгт нь бүгдийг хаагаад дүүрэг дүүргээрээ самнаад явах хэрэгтэй шд
Тэгээд гуйлгачин улсуудад хүчээр өгч байгаа Энэтхэгийн ”Коваксин Бахарат” вакциныг яаж тарих юм бол? Эхлээд гуйж оруулж ирж байгаа Хүрэлсүх болон Хүрэлбаатар хоёрыг гэр бүлтэй нь нь хамт тарьж нийтийг тайвшруулаарай даа
10 наас хөл хорих нь зөв.
Zuv uvchingui eruul saruul baival . TSagaan sariig hoiton hiij l taaraa. Tahal uvchin shu de
Zuv uvchingui eruul saruul baival . TSagaan sariig hoiton hiij l taaraa. Tahal uvchin shu de
Zuv uvchingui eruul saruul baival . TSagaan sariig hoiton hiij l taaraa. Tahal uvchin shu de
Zuv uvchingui eruul saruul baival . TSagaan sariig hoiton hiij l taaraa. Tahal uvchin shu de
hurdan karintiilsan deeree hetsvvdvvl bvrl hvndrene shvv neg hvn tuswal olon hvnd hetsvv bolno teheer demjij bna
Юун шинжилгээ авах вэ, хэд хоног амармаар бна шүү, шинжилгээ гээд халдвар тараалгаад байна ш дээ, шинжилгээнд хамрагдаагүй дүүргүүдээ хамруулаарай, олон удаа хамраа оролдуулахгүй шүү
ene hagas buten saind ch yostoi neg ovolzoj uguh yum b.a daa. \n\n
Ард түмэндээ 1.000.000 төгрөгийг нь өгөөд хөл хориогоо тогтоогоорой
10 наас эхлэнэ гэдэг арай л орой бна даа .
Зөв шүү 10-наас хориог эхлэх хэрэгтэй
Хурдан тогтоогоочээ. Халдвараа барьж чадахгүй алдлаа шүү. Юун 10н бэ. 6-нээс тогтоогооч.
Хол хориог зүгээр ч нэг цагаан сараар хорилоо гэх нэрээр онцгой халдварт мэргэжлийн хяналтынхан зүгээр суугаад байлгүй ажлаа эрчимжүүлж хавьталуудыг энэ хугацаанд идэвхтэй илрүүлэг хийж цурманд л оруулах хэрэгтэй байна\n
Хатуу хөл хорио тогтоох нь зөв. Харин энэ хугацаандаа ямар арга хэмжээ авж ажиллах вэ гэдэг бна. Урдын хөл торой шиг ямар ч шийдвэр шийдэлд хүрэхгүй зүгээр хөл хориод цар тахал наслахгүй. Харин хэрхэн яаж голмтийг устгах вэ.
demjij bna gehdee mash zov zohion baiguulttai mash hatuu bh heregtei
Xul xorioni ued sogtuuruulax undaagaa bas xorix xeregtei dee
Цаг хугацааны хувьд зөв хорио байна даа. Энэ 10 хоногт л хөл хориогоо сайн барьчихвал овоо цэгцэрнэ.
Хатуу хөл хорио тогтоохгүй бол өвчлөгсдийн тоо нэмэгдэж хүн бүрийн өвчлөх магадлал ихсэнэ шүү дээ, хичнээн гэртээ суусан ч гаднаас хүнсний баглаа боодлоор чинь хүртэл вирус гэрт чинь орж ирэх магадлал ихсэнэ, үүнийг ойлгодоггүй ямар мулгуй хүмүүс их байдаг юм бэ
Зөв мэдээлэл тавиарай даа! Зиндаа минь! Танайхаас бусад мэдээллийн сайтуудад шийдэлд хүрч чадаагүй маргааш эцэслэн шийднэ гэсэн гээд тавигдацгаасан байна шүү!