Хариуцлагагүй тусгаарлалтад хариуцлага тооцох цаг иржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Энэ сарынм эхээр Баруун дөрвөн замын орчимд байрлах “Toyoko Inn” зочид буудалд тусгаарлагдаж байсан 40 гаруй хүнээс  халдвар илэрч ХӨСҮТ руу зөөвөрлөсөн. Тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн нь ийнхүү олон хүн халдвар авах эрсдэл болсон гэхэд хилсдэхгүй. Халдвартай хүний ойрын хавьтал болон эх орондоо ирсэн иргэд ийнхүү халдвар авч эмнэлэг рүү ачигдаж байгаа нь харамсалтай. “Энхсаран” гэдэг  сувиллын хариуцлагагүй, халдвар хамгаалалтын дэглэм мөрдөөгүйгээс болж эрүүл байсан хүмүүс өвдөж дотоодод халдвар алдсан гэдгийг дахин сануулахад гэмгүй биз ээ. Ард иргэд “Эрүүл иргэдээ тусгаарлалт хэмээх “боловсон шорон”-д бөөнөөр нь хорьж зориуд халдвар тарааж өөрсдөө ашиг олдог улс орон Монголоос өөр байхгүй” хэмээн уурсан дургүйцэж байна. “Энхсаран” сувилал, “Toyoko Inn” зочид буудалд дорвитой хариуцлага тооцохын авахын сацуу тусгаарлалтын байруудад ч яаралтай хяналт шалгалт хийх хэрэгтэй.

Халдвар авсан нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээний зардал зарцуулж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ вирусний эсрэг эм, ходоод хамгаалах эм, вит с, мөөгөнцөрийн эсрэг эм, хоёр төрлийн антибиотик, цус шингэлэх зориулалтаар аспирин зэрэг хэдхэн эм уулгаж байгааг өвдсөн хүмүүс нь нууцхан хэлээд байгаа. Угтаа дээрх эмүүд найман сая төгрөгний үнэд хүрэх эсэх нь эргэлзээтэй бөгөөд өнөөгийн байдлаар 1400 гаруй хүн эдгэрээд гарсан. Гэтэл ганц нэгхэн хүнийг эс тооцвол эх орондоо эмчлэгдээд ийм, ийм эм, тан хэрэглээд эдгэлээ гэсэн хүмүүс ил гарч ирэхгүй байгаа нь хачирхалтай. Үүний цаана дарга нарын мөнгө угаах бизнес явагдаж байна уу гэсэн хардлага иргэдийн дунд төрөөд байгаа нь нууц биш. Гаднын оронд ажилтан нь халдвар авсан тохиолдолд 14 хоног чөлөө өгч байгууллагын үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилдэг бол эмч нар хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр эмчил гэсэн заавар зөвлөгөө өгдөг. Гадаадад коронагийн халдвар тусаад эдгэсэн монголчууд олон нийтийн дунд цахим орчинд зоримог гарч ирж үнэ бодит байдлыг мэдээлж байгаа нь сайшаалтай. Монголд эмчлэгдсэн хүмүүс нэр төрөө бодсоноос болж таг нуугдаж байна уу, эсвэл эмнэлгээс гарахдаа нууцлалын гэрээ байгуулж байна уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Саяханы нэг жишээг дурдахад нэгдүгээр сард Ховдын Дарви суманд нийтийн тээврийн автобусаар ирсэн гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Хамт зорчсон автобусны жолооч, зорчигчид нийлсэн 41 хүнийг  Улаанбаатар хот руу  ХӨСҮТ-д тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан. Өөрөөр хэлбэл эрүүл иргэдийг халдварын голомттой газар луу зөөвөрлөсөн гэсэн үг. Уламжлал ёсоор нэг удаагийн шинжилгээгээр сөрөг гарна. Дараагийн шинжилгээгээр эерэг гарч баахан улсыг эмчилж эхэлнэ дээ. Халдварын голомттой газар халдвар хамгаалалтын хэрэгслэлээр бүрэн тоноглосон эмч нар халдвар тусаад байхад энгийн  иргэд амьсгалах төдийд л халдвар тусах нь ойлгомжтой. Тиймээс нэгдүгээр хавьтагч нарыг халдварын голомт руу оруулмааргүй байна. Мөн түүнчлэн эмчилгээний зардлыг ил тод зарлаж, ийм ийм эм тариа хэрэглэсэн гэдгээ олон нийтэд зарлаж баймаар байна. Иргэд гэдэг эрүүл, тайван амьдрах эрхээ эдлэх эрхтэй болохоос айдас хүйдэст хүлүүлж, хавьтагч болсныхоо төлөө халдварыг “зориудаар” тусах ёсгүй. Ковидоор нас барах хүний тоо өдөрт хоёроор нэмэгдлээ. Суурь өвчтэй, дархлаа султай хүн энэ өвчнийг тусчих юм бол үхэх ч аюултай гэсэн үг. Шулуухан хэлэхэд иргэдээ үхэл рүү түлхдэг хариуцлагагүй тусгаарлалтад хариуцлага тооцох цаг иржээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.78.121) 2021 оны 02 сарын 05

Ийм байхад сургууль эхлүүлнэ ч гэх шиг Хэний хүүхдийг эрсдэлд оруулаад бхйгаан бэ? Энх Амгалан гуай

0  |  0
Haha(192.82.68.105) 2021 оны 02 сарын 04

Sedew ni zuw ch buchij barj bgaa zuil ni ymar ch barimtgvi. Tsainii chawgants how yrij bgaa um shig l bichihiin odoonnii setguulch nar ch hetsuuhen amitad bh umdaa

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2021 оны 02 сарын 04

Тусгаарлалт гэдэг боловсон шоронд жил гаран олон иргэдийг хорьж зовоож уурлуулж дааруулж өлсгөж дархлаагийн нь унагаж байна.Сүүлдээ шинжилгээ хийлгээд эрүүл ирсэн иргэд короно тусч эрүүл мэндээрээ хохрирч байна.Дэлхийд байхгүй 21 хоног гэж жил зовоосон тэр нь буруу байсан нь батлагдсан.Одоо дэлхийд байхгүй боловсон шорон халдвар тараагч болж байна.Монголын иргэд хөөрхийлөлтэй эмгэнэлтэй юмаа

0  |  0
Дэл (202.179.26.3) 2021 оны 02 сарын 04

Дэлхийн 2-р дайны үед Польшийн нутаг дэвсгэрт байгуулсан Аушвиц бөөнөөр хорих лагерийг Энх саран, Тоёоко инн тусгаарлах байрууд санагдужлж байна. Тэнд бөөнөөр нь чихэж хорьдог байсан бөгөөд фашист эмч Менгэл гэгч хэн дуртай хоригдол хүмүүст лабораторийн туршилт хийж амий нь золиосолдог байсан, ялангуяа ихрүүд их өртсөн байдаг. Коммунист арга барил, фашист арга барил төстэй юм биш үү?

0  |  0
Top