Монголын үндэсний бөхийн холбоо Сар шинийн уламжлалт барилдааныг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүйгээр зохион байгуулж, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана хэмээж байсан юм.
Гэвч Улсын онцгой комиссын хуралдаанаар Сар шинийн баяраар бөхийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй бөгөөд боломжгүй гэж үзжээ. Нэгэнт хөл хорио тогтоож, сар шинийн баярыг тэмдэглэхгүй, бөхчүүдэд цол олгохгүй учир зохион байгуулах шаардлагагүй хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Зөв шийдвэр байна хэдэн нүцгэн гүзээ хараад юунд баясах билээ хуучний бөхчүүдийн уран барилдаан одоо харагдах биш уаашаа
Зөв зөв зөв зөв зөв зөв,
Сайн байна. Нэг ч гэсэн удаа олонхын саналаар шийдвэрлэж байгаад талархаж байна
ymar ch gavyagui buh hereggui doping.n chahuulsan huuramch durak .d hench uzdeg bna amdrald gavyagui utgagui buh⁉️ Mgl hunii am juhal bhdaa
Тэр нь дээр. Хэдэн махан бөмбөө, допинг, луйврын бөх үзээд яахуу.
Зөв. Нийтээрээ хөл хориотой баяр тэмдэгдэхгүй энэ цаг үед бөхөөр дутав гэж
ЦСын барилдааныг хорих нь маш зөв арга хэмжээ болжээ
зөв зөв, ер нь бөхийн хэрэг юу байх билээ, барилдаан нэртэй муухан найруулсан жүжиг хэнд хэрэгтэй юм бэ
За тийм байлгүй дээ. Овоо эрүүл ухаантай шийдвэр гарч