А.Амбасэлмаа: 31 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 02 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.04, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 16960 хүнд PCR шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна. Мөн Улаанбаатарт хоёр том голомт үүслээ. "Монгол шир" компанийн ажилтан өвчилж, шинжилгээ авахад 18 хүнээс коронавирус  илэрлээ. "Амгалан" амаржих газарт 2 хүнээс халдвар илэрлээ. Нэг нь тус эмнэлгийн сургалтын ажилтан байна.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1054, Улсын хэмжээнд кластер голомтод 1380 болсон. Батлагдсан тохиолдлоос Монгол Улсад нийт 1890 байна. 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарснаар нийт 1398 хүн эдгэрээд байна. Одоо эмчлэгдэж байгаа 479 хүнээс маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 82, хөнгөн 395 хүн байна.

 


 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top