"Амгалан" амаржих газарт ГОЛОМТ БҮРТГЭГДЭЖ, хоёр хүнээс халдвар илэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16960 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улаанбаатар хотод халдварын шинэ хоёр голомт нэмж бүртгэгдлээ. Тухайлбал, "Монгол шир" ХК-тай холбоотой шинэ голомт үүслээ. Тухайн компанийн 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрлээ. Нийслэлийн "Амгалан" амаржих газарт өнөөдөр өглөө хоёр хүнээс халдвар илэрлээ. Нэг нь амаржих газрын ажилтан байна" гэв. 

Түүнчлэн "Өнгөрсөн хоногт зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт 479 хүн эмчлэгдэж байна. Тэднээс нэг хүний биеийн байдал маш хүнд байна" гэж ярилаа. 

Top