Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах зорилгоор CovidMongolia.mn веб сайтыг нээжээ. Түүнчлэн уг веб сайтад Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллийг ашиглах, Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн байна.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа болон холбогдох албаныхан НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишратай цахимаар уулзалт хийж, санал солилцох үеэр энэ талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )