Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг тэрбээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрбээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 21 )
Орос вакцинийг заавал авах хэрэг эй.
Оросоос вакцин авахгүй гээд бгаа Амарсайхан ямар санаа агуулаад бна!!!
Орос ах нараасаа л вакцин авч тариулнаа.Өөр ямарч вакцин хийлгэхгүй.
орос вакцин чанар шаардлагад нийцсэн гэж олон улс гаргачихаад байхад яахаараа ядуу буурай оронд зориулсан энэтхэг хятад вакцин авна гэж байгаан бэ орос вакцин хэрэглэмээр бн
Зөвөө оросын вакциныг л хийлгэнэ
yg zoboo. german finland ulsuud abnaa gej bna.ungar, serb argetin mexsek ulsuud abaad bgaa ch de.
Astra Zeneka g golood baigaa hunuusd helhed ehnii tungaaraa l 75% hamgaaldag ni todorhoi bolson hamgiin sain vaktsin. Enetheg delhiin buh vaktsinii 60% iig dangaaraa uildverlej tugeedeg. Oros vaktsin hudlaa, uilchlehgui bolhoor ni arhi uuval uilchildgui gej am taglaj bna lee.
ноднин намраас хойш аваач гээд гуйгаад байхад манайхан голоод зугтаад байсан юм бишүү.туршилтын хэдэн тун аваад эмч нартаа тарьж л байх байсан юм.голсон юм голд орох нь дээ.
Яг зөв. Герман, Европын Холбоо хоёр авах гээд бүртгэчихээд байна. Аспирин хийж чадахгүй байж Оросын вакциныг голно гэж үхэрнүүд яаж бодсон юм болоо
орос вакцин эмнэлзүйн талаасаа бол нэг төрөлийн новичик юмлдаа
ДЭМБ зөвшөөрөл өгөхөөс хойш чангаасаар байгаа ч Европын улсуудаас Ирланд, Итали улсууд авах гэрээ хэлэлцээ хийгээд эхэлчихлээ шүү.
EU ноос урьтахгүй бол үйлдвэрээс гарах бүх вакциныг нь хоослохнээ, манайхан одоо арай ч мунгинахгүй байлгүй дээ, ухаан санаа нь орж гардаг өндөр настай хүнээс ч дор ухаан муутай байна шүү манай Төр засаг.
Оросоос заавал авах нь зөв. Орос вакцин хийлгэ гэж ямар бүгдийг албадах гэж байгаа биш дээ.\n
Sain vaccine bololtoi.
Энэтхэг гэдэг маань дэлхийн улс орнууд хийлгэж байгаа анхны 3-ын нэг Астразенека вакцин биз дээ,\nМанайхан ч тэгээд их барьцгүй, тавьтиргүй, яаж ч мэдэх хүмүүс юм байна шүү, \nАнх туршлагын туулай болохгүй гээд л байсан, одоо болохоор яасан уддагийн бусад улс орнууд вакцинжуулаад дууслаа гээд л шуугицгаах юм,\nУчир нь олдохгүй юм даа, дээхэн үед номын дэлгүүрт “ Муухай монгол хүн” гэсэн ном байхыг хараад ямар хачин нөхөр бичээ вэ гэж бодож байсан, одоо бодохной нь тэр хүн их эрт монголчуудыг таньжээ гэж бодож сууна
Оросын шинжлэх ухаан мундаг шүү. орос вакцин тариулж болжийн бусдыг бол яагаад ч тариулахгүй
Эртнээс л ингэж байхгүй, үл мэдэгдэх ноотой энд тэндхийн юм оруулж ирнэ гээд төр маань хошгирсон, одоо хардаа Герман, Франц гээд барууны томоохон улсуудын удирдлагууд спутник-V-ийн үр дүнг шууд хүлээн зөвшөөрч байна шүү дээ
Иргэдэд сонголт хийх боломжийг олгох нь зөв.
Орос вакцин авна гээд байхад нөгөө цавчаагаа либералуудтай хийх гээд л зүтгээдбайх пм. Цавчаагийн чинь хийлгэхгүй шившигийг чинь тарина шү.
Оросын вакциныг тоохгүй бсан чинь одоо болохоор%
Оросоос 1,5 сая вакцин оруулаад ирээ. Энэтхэгээс ирсэн Оросоос ирсэн вакцинаас алинаар нь тариулахыг нь хүмүүсд сонголтыг үлдээчих