"Коронавирусний эмчилгээний 8 сая төгрөг зөвхөн эмийн зардал биш"

2021 оны 02 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын өвчлөлийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өгөх үеэр сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгсний хүргэе.


-Манай улс БНЭУ болон ДЭМБ-аас ойрын хугацаанд вакцина оруулж ирнэ гэх мэдээлэл явсан. Хэзээ вакциныг оруулж ирэх вэ? Эхний ээлжинд ямар хүмүүсийг хамруулах вэ?

-Вакцины асуудлыг 2020 оны долоодугаар сараас эхлээд ЭМЯ, Монгол Улсын Засгийн газар хөөцөлдөж байгаа. Тухайн үеийн Сангийн сайдаар ахлуулсан комиссыг байгуулж ажиллаж байгаа. Олон төрлийн эх үүсвэрийг эрэн хайж байна. Нэгдүгээрт COVAX хөтөлбөр, бусад хандивлагч орнууд байна. Энэ чиглэлээр ЭМЯ, УОК тухай бүрийн чиглэлийнхээ дагуу ажиллаж байгаа. Бидний хувьд хоёр, гуравдагуур сарын үеэр вакцин орж ирж, тодорхой хэмжээгээр хийгдэнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. Ерөнхийдөө 2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж Монгол Улс коронавирусний вакциныг авч, дархлаажуулах ажлаа хийнэ. Шат шатандаа Шадар сайд болон ЭМ-ийн Сайдын дархлаажуулах төлөвлөгөөнүүд гарсан. Өчигдөр гэхэд нийслэл, бүх аймгуудын Онцгой комисс, эрүүл мэндийн яам, мэргэжилтнүүдийг дархлаажуулах үйл ажиллагаанд хэрхэн зохион байгуулах, хамруулах талаар сургалтад хамргадсан. Монголын 120 гаруй эмч ДЭМБ-ын онлаайн сургалтад хамрагдсан зэрэг ажиллагаануудыг шат дараалан хийж явж байна.

-Коронавирусний халдвартай иргэнийг 8 сая төгрөгөөр эмчилнэ гэсэн мэдээлэл байна. Энэ нь дудаж, эсвэл хамгийн өндөр дүн үү? Халдвар авсан иргэн бүрийн эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа юу?

-Эмчилгээний 8 сая төгрөг гэдэг ганц эмийн асуудал биш. Эмээс гадна тухайн өвчтөнд хийж байгаа олон төрлийн шинжилгээний аргууд байна. Нэг хүнд 4-5 шинжилгээ хийж байгаа. Эмчилгээ, шинжилгээг тухайн эмчийн тактикийн дагуу, тухай хүний хүнд, хөнгөн, хүндрэл зэргээс шалтгаалан хийгдэж байгаа. Энэ эмчилгээ, мөн тухайн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн өмсгөл, хоол унд гэхчилэн бүх зүйлийг оруулсан зардал юм. Түүнээс биш ганц иргэн Б өвдөхөд хэрэглэж байгаа эмийн зардал биш шүү гэдгийг та бүхэнд хэлье.

-Гуравдугаар сард халдварын тохиолдол дахин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үед эрүүл мэндийн байгууллага бэлэн байгуу юу? Бэлтгэл хангаж чадсан уу?

-Гуравдугаар сард өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа гэдэг нь үнэн. Үүнийг дархварзүйн муруй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас харж болно. Хоёрдугаарт хавьтлуудыг тоо, тусгаарлалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гуравдугаарт математик загварчлалаар УОК, ЭМЯ-ны эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр халдвар нэмэгдэх прогноз, хэтийн төлөвлөгөө гаргаж, цаашдаа авах арга хэмжээнийхээ чиглэлийг гаргаж явж байна. Дөрөвдүгээрт дархвар судлалын хувьд улаан, ногоон байдлаараа ямар үе шатандаа явааг гаргаж байгаа. Энэ бүх аргуудаас харахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан халдвар эсэргүүцэх арга хэмжээ, ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын нөөцийг бэлдэж, судалгаа гарган тооцож байдаг. Монгол Улсад нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан 57 мянга гаруй байгаа. Үүнээс нарийн мэргэжлийн дархвар судлаач улсын хэмжээнд 120 гаруй байгаа. Эрчимт эмчилгээний 100 гаруй эмч, халдвартын эмчилгээний 80 орчим мэргэшсэн эмч нар ажиллаж  байна. Энэ нь хүн амын 31 мянган хүн өвчлөхөд хангалттай. Цаашдаа нөхцөл байдлын хүндрэл их өндөр байдалд хүрвэл тэтгэвэрт байгаа эмч нар, өөр байгууллагад ажиллаж байгаа эмч нарыг дайчлан ажиллах төлөвлөгөөг ЭМЯ-ны Хүний нөөцийн хэлтсээс гаргасан төлөвлөгөө судалгаатай байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.75) 2021 оны 02 сарын 06

Minii sonssonoor gadaadad covidoor hevteed apparatand orood udaan hevtsen hynii tulbur byr aimar l yum duuldsan.er ni bol mnaid harin arai hyamd bgam bn gej bodood ungurch bsiin bn.tengrees avaad gargaad irsen yne bas bish blgyidee.gants C vitamin . geel eeryyldeed bhiin,hyn hyneesee bloh blgyide.gadaadad bga hymyysees ch yumu gadnii hevteed garsan hymyysees asuuj chadval tee?er ni mungugyi hyn baival yah bolj bnaa?emchlyylsen hyn byr 8sayaa tuluud bga gevel bas ergelzmeer l yum.heden sariin daraa dahiad l haldvar avah bolomjtoi gej baidag..

0  |  0
зочин(66.181.160.84) 2021 оны 02 сарын 06

8 сая гэдэг бол яаж бодсонч өндөр тоо л харагдаж байна ковид гэдэг мангасаар ард түмнээ айлгах тактик бариад мөнгө угаасан байх магадлалтай 2 жоохон хүүхдийг гэртэй харь гээд өвлийн хүйтэнд зүгээр л гаргаад явуулсан байсан

0  |  0
G(213.55.224.182) 2021 оны 02 сарын 06

Hunii too avch nemehdee garguud 20 hun hevtej baival 8 ajiltan baival urjuulj bodood baihn teneg yumnuud sanhuu medehgui teneg gejbodoj bn uu. Koronad zoriulsan em tan bhgui dandaa gariin doirhi emeer edgerj bgaa. Mungu idej handaggui hulgaich narhelj avna humsalj avna .

1  |  0
Зочин(103.57.95.117) 2021 оны 02 сарын 05

Ямар их алдаатай бичдэг юм бэ. Сурвалжлагч гэх хүмүүс ингээд л өөрсдийгөө доошоо хийж байдаг

0  |  0
Zochin(87.66.142.201) 2021 оны 02 сарын 05

Eruul mendiin daatgal tuldug humuus koronad bas tusdaa mungu tuluhuu, bolil doo ta nar, mongoloos uur iim hachin sistemtei uls haa ch baihgui

0  |  0
dejee(64.119.16.39) 2021 оны 02 сарын 05

Yduu zuduu irgen uvdvul mungu bhgui yaj uhuuleh arga bn uu?? Unuu ulsaas garch bgaa bolon irged baiguullgaas handivaar tsuglaad bsn mungu yavee? Mun vaktsiniig Enetheg . Hytad ulsuud tuslamaar ungui uguh ym gesen uuniig irgededee unetei hiih ym uu???

1  |  0
Top